ЦАГ АГААР: Ихэнх нутгаар ойрын өдрүүдэд ДУЛААРНА

2020 оны 4 сарын 23

Arslan.mn

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Энэ сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 24, 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи энэ сарын 24-26-нд  говь, тал, хээрийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 24, 25-нд зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 18-23 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616385
3 эможи
keyboard_arrow_up