Шаардлага хангахгүй нэг тонн нийлэг уут хилээр нэвтрүүлэхийг завджээ

2020 оны 4 сарын 22

Arslan.mn

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор бараа бүтээгдэхүүнээ үнэн зөв, бүрэн мэдүүлэлгүйгээр, шаардлага хангахгүй 1 тн нийлэг, хальсан уутыг хууль бусаар улсын хилээр оруулахыг завдсан зөрчлийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлэн хураан авлаа.

Учир нь Засгийн газраас 2019 оны гуравдугаар сарын 1-нээс өргөн хэрэглээний нийлэг уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон.

Нийлэг уутыг худалдаалах, хэрэглэхийг хориглож, хэрэглээг нь хязгаарлах шийдвэрийн хэрэгжилтэд Гаалийн ерөнхий газар, МХЕГ болон бусад холбогдох байгууллагууд хяналт тавьж, зөрчил гаргасан аж ахуй нэгж, иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 6.1.4 дүгээр заалтад  “Хууль дүрэм стандартад заасан шаардлагад нийцээгүй сав баглаа боодлыг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдаа үйлчилгээнд хэрэглэсэн бол хувь хүнийг 300 нэгж буюу 300 мянган төгрөг, хуулийн этгээдийг 3000 мянган нэгж буюу гурван сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулна” гэж заасан байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616377
2 эможи
keyboard_arrow_up