Б.Мөнх-Учрал: Малын хулгайч нар эзэнгүй хаваржаа, малын бэлчээрт мал нядалж, махыг нь борлуулж байна
ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг бууруулах зорилгоор “HОГООН ДУУ ХООЛОЙ” аяныг эхлүүлээд байгаа юм. Тэгвэл тус аяны хүрээнд Баянхонгор аймгийн Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Мөнх-Учралтай ярилцлаа.
-Баянхонгор аймгийн хэмжээнд Мал хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдал ямар хэмжээнд байгаа талаар ярина уу?
-Баянхонгор аймгийн хэмжээнд Мал хулгайлах гэмт хэрэг 2020 оны 01 дүгээр улиралд 53 бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс 4 нэгжээр буюу 11.7 хувиар өссөн. Хэргийн илрүүлэлт 2019 оны 1 сарын байдлаар 6.3 хуьвтай байсан бол 2020 оны 1 дүгээр улирлын байдлаар 8.1 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 1.8 пунктээр өссөн үзүүлттэй байна.
-Цагдаагийн газраас ойрийн үед олон үйлдэлтэй малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг баривчлан шалгаж байгаа гэсэн энэ талаар ярина уу?
-Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр тодорхой ажиллагаануудыг зохион байгуулснаар 2020 оны эхний 1 дүгээр улирлын байдлаар Малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн долоон бүлгийн нийт 21 этгээдийг баривчлан холбогдох ажиллагааг хийхэд гэмт этгээдүүд 19 удаагийн үйлдлээр иргэдийн 32 тооны адуу, 47 тооны үхэр, 21 тооны бог малыг хулгайлан айлын эзэнгүй хаваржаа болон хээр малын бэлчээрт шөнийн цагаар нядлан толгой, арьс ширийг нь жалганд булж махыг нь худалдан борлуулж, амар хялбар аргаар мөнгө олсон үйлдлүүд тогтоогдож, урьд болон энэ онд үйлдэгдсэн эзэнгүй холбогдогч нь тогтоогдоогүй нийт 70,200,000 төгрөгний хохиролтой 15 хэргийг нөхөн илрүүлж Мөрдөн шалгах ажилллагааг үргэлжлүүлж байна. Иимд малчин иргэд та бүхэн малаа байнгын хариулгатай, хараа хяналттай байлгаж, гэмт этгээдүүдийн халдлагад өртөхөөс сэрэмжлүүлж байна.
-Мал хулгайлах гэмт хэргээс Урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар?
-МСХГХХМН-ийн Баянхонгор аймаг дахь салбартай хамтран Баянхонгор аймгийн хэмжээнд “Шилдэг малчдын бүлэг” шалгаруулах болзолт уралдааны 10 заалт бүхий удирдамж боловсруулж, Баянхонгор аймгийн Засаг даргаар батлуулан ГХУСАЗЗ-тэй хамтран бүх сумдын засаг дарга нарт хүргүүлж, хэсгийн төлөөлөгч нарт нэг бүрчилэн танилцуулан идэвхитэй оролцох талаар үүрэг чиглэл өгч ажиллаж байна.
-Мал хулгайлах гэмт хэргийн талаар Эрүүгийн хуульд шинээр орсон зүйл заалтын талаар иргэдэд хэрхэн суртачлаж ажиллаж байгаа вэ?
-Мал хулгайлах тухай Малчин айл өрхүүдээр орж, мал сүргээ хулгайд алдахаас урьдчилан сэргийлж өдрийн хариулга, шөнийн харуул манаатай байлгах, малаа хулгайд алдсан тохиолдолд цаг алдалгүй нэн дариу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээдүүдийн талаар мэдэгдэж байх талаар яриа, таниулга хийж, тэдний санал хүсэлтийг сонсож, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар танилцуулах ажлыг зохион байгуулсан.
Мөн замын хөдөлгөөний дүрмийн 23.7-д заасны дагуу суурингийн гаднах засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно гэсэн заалтыг хэрэгжүүлж ажиллахыг малчид, жолооч нарт анхааруулж Өлзийт, Баян-Овоо, Бөмбөгөр сумдын зам дагуух айл өрхүүдийн бод малд гэрэл ойлгогч хүзүүвч зүүж өгөх ажлыг зохион байгуулж ажилласан.
-Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх чиглэлээр иргэдийг хэрхэн татан оролцуулах чиглэлээр ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж байна?
-Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд Хууль зүй дотоод хэргийн сайдын хамтарсан 2017 оны А/297, 360 дугаарын хавсралтаар батлагдсан иргэд, байгууллагаас төлбөртэй мэдээлэл авахад баримтлах үнэлгээний жишгийн дагуу мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн идэвхи санаачилгыг нэмэгдүүлэх, мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход үнэн зөв, бодитой мэдээ, мэдээллийг иргэд байгууллагаас төлбөртэй авах нь гэмт хэрэг илрүүлэхэд чухал ач холбогдолтой байдаг тул 10 буюу түүнээс дээш бод мал 500.0-800.0, 5-9 тооны бод мал 300.0, 500.0, 1-5 тооны бод мал 200.0-300.0, 20 буюу түүнээс дээш бог мал 400.0-500.0, 10-19 тооны бог мал 200.0-400.0, 5-9 тооны бог мал 150.0-250.0 төгрөгөөр үнэлж авахаар урамшуулалын хэмжээг танилцуулан Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 03 сарын 12-ны өдрийн А/151 дугаартай захирамж гаргуулан хэрэгжүүлэн ажиллаж байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.