Э.Энхболд: Нийслэлийн бүх товчоон дээр орох, гарах хөдөлгөөнийг зогсоосон
УОК-оос Улаанбаатар хотоос орох, гарах хөдөлгөөнийг өчигдөр орой 21:00 цагт бүрэн хаах шийдвэр гаргаж, хэрэгжүүлээд байгаа.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд "Сэлэнгэ, Дархан-Уулаас бусад аймгаас ирэх тээврийн хэрэгслийг нийслэл рүү нэвтрүүлэхгүй. Налайх, Баянзүрх, Багануур, Багахангай, Өлзийт, Баруунтуруун, Эмээлт, Гүнтийн товчоод болон 361-ийн гарам дээр хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан. Өчигдөр 01:00 цаг хүртэл тээврийн хэрэгслийг асуумж авч нэвтрүүлсэн. Үүнээс хойш нийслэл хот руу тээврийн хэрэгслийг нэвтрүүлээгүй.
Тиймээс ард иргэд коронавирусийн халдвараас өөрсдийгөө хамгаалж, орон гэртээ оршин суугаа газраа хязгаарлалтын дэглэмийг барих шаардлагатай байна" гэв.