САЙН МЭДЭЭ: Цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтох гурван хүүхдийн амийг аварчээ
Архангай аймгийн Цахир сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтох бага насны гурван хүүхдийг голд үйж амь насаа алдах аюулаас аварчээ. Тодруулбал, тэрбээр энэ Тэрхийн гол орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад голын дунд хэсэгт тогтсон мөсөн дээр хүүхэд хэвтэж байхыг харж ус гатлан очтол нэгэн хүү мөсөн дээр хөдөлгөөнгүй, орчноо мэдрэх чадваргүй болж, осгосон байдалтай зогсож байжээ. Мөн дөрөв, тав орчим настай хоёр хүү ухаангүй, амнаас нь цагаан хөөс гарч, бүх хувцас нь норж хөлдөн голын мөсөнд наалдаж осгосон байдалтай байсныг Цахир сумын иргэн Г.Эрдэнэбатын хамт аварч, анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлэгт хүлээлгэж өгсөн байна.
Цахир сумын Хүн эмнэлгийн эмч, сувилагч нар осгосон хүүхдүүдэд шаардлагатай эрчимт эмчилгээг хийснээр таван настай Д.Ганхуяг, дөрвөн настай Т.Өсөхбаяр, долоон настай С.Цэрэнрандал нарын бие сайжирчээ.