Сөүл, Франкфуртын тусгай үүргийн нислэгээр ирэхээр өргөдөл гаргасан иргэдэд анхааруулж байна
							 2020 оны 4 сарын 21						
						
					
Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийн дагуу тусгай үүргийн нислэгээр 2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд БНСУ-ын Сөүл, тавдугаар сарын 2-нд ХБНГУ-ын Франкфурт хотоос иргэдээ татан авах бэлтгэл ажил хийгдэж байна.
Энэ нислэгийн үеэр өмнө нь тавигдаж байсан таван шаардлагыг ягштал баримтална. Үүнд:
- Эрүүл мэндийн шалтгаантай (хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар гадаад улсад эмчилгээнд явсан)
 - Жирэмсэн
 - Бага насны хүүхэдтэйгээ яваа
 - Хөгжлийн бэрхшээлтэй
 - Өндөр настан иргэдийг эрэмбэлэн хамруулна.
 
Эдгээр шаардлагыг нотолсон баримтыг өргөдөл гаргасан иргэн нэрээ бичин uok.shtab@nema.gov.mn цахим хаягаар дөрөвдүгээр сарын 24-ийг хүртэлх хугацаанд ирүүлнэ үү.
Мөн Эрүүл мэндийн яамнаас тавьж буй шаардлагын дагуу сүүлийн 48 цагийн дотор коронавирусийн шинжилгээ заавал хийлгэсэн байна.
Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
1
								
								
								
								
								
							
								
								
								
								616331
								
								
							1 эможи
						