БХТ: Номгон сумын сурагчид шинэ хичээлийн жилээ ШИНЭ СУРГУУЛЬТАЙ угтана

2020 оны 4 сарын 21

Arslan.mn

Өмнөговь аймгийн Номгон сумын сурагчид ирэх есдүгээр сарын 1-ний шинэ хичээлийн жилээ шинэ сургуультай угтах нээ. Учир нь Номгон суманд 320 хүүхдийн суудалтай сургууль зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Номгон сумын сурагчдын хүлээн авах энэхүү сургууль нь сурагчдын тав тухтай байдлыг хангасан, номын сан, соёл, спортын заалтай, мөн дотроо 00, ариун цэврийн өрөөг шийдэж өгчээ.

Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны захиалгаар Барилгын хөгжлийн төв захиалагчийн техникийн хяналтын гүйцэтгэж байна.

Хариуцсан хяналтын инженерийн мэдээлснээр тус сургуулийн дээвэр, засал чимэглэл, тоноглолын ажлуудыг гүйцэтгэж байгаа аж. Номгон сумын шинэ сургуулийн барилгын ажлыг “Өгөөмөр баян дэнж” компани гүйцэтгэж байгаа юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616320
1 эможи
БХТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up