Г.Сугарбат: Төв цэвэрлэх байгууламжаас авсан шинжилгээнд гэдэсний бүлгийн нян илрээгүй

2020 оны 4 сарын 21

Arslan.mn

УОК-ын шуурхай штабаас мэдээллийн үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбат “ХӨСҮТ бохир ус урьдчилан цэвэрлэх байгууламжтай. Энэ байгууламжийн үйл ажиллагаанд долоо хоногт тутам хяналт шинжилгээ хийж байна. Сүүлийн долоо хоногт хийсэн шинжилгээгээр нян болон бусад зүйл илрээгүй. Төв цэвэрлэх байгууламжийн лагийн таван талбайгаас авсан шинжилгээнд гэдэсний бүлгийн нян илрээгүй. Туул голоос шинжилгээ авч ажиллаж байна.

Саун, фитнесийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд цар тахлын үед ажиллах холбогдох журмын дагуу ариутгал халдваргүйтгэлээ хийж ажиллана. Амралтын газрууд ор, багтаамжаасаа илүү хүн авахгүй байх. Хоол ундыг сэлгэж оруулах, өрөөнд нь үйлчлэх зэргийг журамд оруулсан." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616316
0 эможи
keyboard_arrow_up