Дорноговь аймгийн Прокурын газар хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ байгууллаа
Дорноговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Цэрэнсамбуу, аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Санхүү хяналт, аудитын албаны дарга Х.Оюунтуяа нар энэ оны 4 дүгээр сарын 16-ны өдөр “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурсан байна.
Санамж бичгийн хүрээнд төрийн эрх ашиг зөрчигдсөн, төрд хохирол учирсан тохиолдолд прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлөн оролцох, Санхүү хяналт, аудитын албанаас санхүүгийн хууль тогтоомж зөрчигдсөн зөрчлийг илрүүлж, прокурорын байгууллагыг мэдээ, мэдээллээр хангах, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг харьяалах байгууллагад нэн даруй шилжүүлж шалгуулах, сургалт явуулах зэргээр харилцан хамтарч ажиллахаар болжээ.
Эх сурвалж: ДОРНОГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
|