Ж.Амгалан: Амны хаалт зүүхгүй хэсэг байна гэсэн мэдээлэл их ирсэн

2020 оны 4 сарын 21

Arslan.mn

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийх үеэр цагдаагийн байгууллагаас хийж хэрэгжүүлж буй арга хэмжээ болон иргэдээс ирүүлсэн санал, гомдлыг танилцууллаа.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийнхээ хүрээнд ажиллаж байна. Энэ хүрээнд иргэдээс олон хүсэлт, мэдээлэл авч, холбогдох газруудад нь уламжилж, шийдвэрлүүлж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагын Шуурхай мэдээллийн төвд иргэдээс 2,400 орчим санал хүсэлт ирсэн. Эдгээрийг багцлавал хүмүүс амны хаалт зүүхгүй хэсэг бүлгээрээ бөөгнөрч байгаа тухай болон хүүхдүүд гадаа их тоглож байгаа талаар мэдээлэл олон ирж байгаа. 

Түүнчлэн иргэдээс зонхилон ирж буй санал, гомдол нь ариун цэвэр сахиулах, халдваргүйтгэлийг түргэн хугацаанд тогтмол хийхийг хүссэн. Мөн төрийн болон албан байгууллагуудыг гадна орчиндоо ариутгал хийхгүй байгаа тул шуурхайлуулах тухай хүсэлт их ирсэн. 

Түүнчлэн нийт санал хүсэлтийн 30 орчим хувь нь дулааны улиралд ялаа, шавж гарах тул устгал, ариутгалыг хийх, Улаанбаатар хот бөгөөд бусад аймгууд руу явж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгахыг хүссэн байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616309
0 эможи
keyboard_arrow_up