Д.ХОРОЛГАРАВ: Сэтгэл судлаач мэргэжил маань намайг цагдаагийн албатай холбосонд маш их баярладаг

2020 оны 4 сарын 21

Өнөөдрийн ээлжит ярилцлагаа орон нутагтаа хийж бүтээхийн хүслээр жигүүрлэн ажиллаж байгаа Сэтгэл зүйч, цагдаагийн дэслэгч Д.Хоролгаравтай ярилцлаа. Тэрээр Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын сэтгэл зүйчээр ажилладаг бөгөөд түүнтэй уулзахад яг “хонины ээлж”-тэй угтах үйлчилгээний офицерээр ажиллаж байлаа. Цагдаагийн байгууллагын эмэгтэй алба хаагч нар үсээ жигд самнан үсэндээ бантик зүүх ёстой байдаг. Харин үсээ уртаас урт ургуулсан эелдэг сайхан бүсгүй цаг наргүй цагдаагийн алба хаагч нарынхаа сэтгэл зүйг судлах, зөвлөх чиглэлээр ажилладаг нь сэтгэлд үлдсэн юм. 
-Амрыг эрж байна. Таны хувьд сэтгэл зүйч мэргэжилтэй хүн. Гэтэл яагаад энэ цагдаагийн албанд зүтгэх болсон бэ? 
-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хотоос хүмүүс ирж ярилцлага авна гэхээр нь сандраад л хүлээж суулаа. Намайг Д.Хоролгарав гэдэг цагдаагийн сэтгэл зүйч мэргэжилтэй. МУИС-ийн сэтгэл судлалаар төгссөн. Би бага байхаасаа л дүрэмт хувцсанд дуртай хүүхэд байсан. Дүрэмт хувцастай хүмүүс их сайхан санагддаг, тэдэн шиг болохыг хүсдэг байлаа.  Энэ хүсэл маань их нөлөөлсөн байх. Миний ажил мэргэжил цагдаагийн байгууллагатай намайг холбосонд би маш их баярлаж бэлгэшээдэг. Би хоёр хүүхэдтэй ханьтайгаа Баянхонгор аймагтаа ажиллаж амьдарч байна. Цагдаагийн байгууллагад дөрөв дэхь жилдээ ажиллаж байна. Цагдаагийн алба цаг наргүй хэцүү, эмэгтэй хүн гүйцэтгэхэд хэцүү л гэдэг юм. Харин надад огтхон ч тэгж санагддаггүй. Ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө, амгалан үйлсийн төлөө л хоёргүй сэтгэлээр зүтгэж байна даа. Нөхөр маань ч миний, цагдаагийн хүнд хэцүү ажлыг ойлгож, ажлаа хийхэд дэмжиж тусладаг нь энэ албандаа өдий болтол дуртай байгаагийн нэг шалтгаан байж мэднэ. 
-Баянхонгор аймаг дахь цагдаагийн газар нь иргэдийг хүлээн авдаг үйлчилгээний талаар товч танилцуулна уу?
-Манай цагдаагийн газраас иргэдийг угтах, үдэх, тэдний санал хүсэлтийг хүлээж авах таатай орчинг бүрдүүлэх зорилгоор офицер алба хаагчдыг хуваарийн дагуу иргэд хүлээж авах үйлчилгээнд томилон ажиллуулдаг. Энд гарч ажиллаж байгаа алба хаагчдын үүрэг нь байгууллагад нэвтрэн орж байгаа иргэдийг бүртгэн оруулах, тэдний санал хүсэлтийг сонсох, мөн иргэдийг хүлээлгэж, чирэгдүүлдэхгүйн тулд алба хаагчдын ажлын цаг ашиглалтад хяналт тавьж ажилладаг байгаа.
-Баянхонгор аймгийн цагдаагийн газрын алба хаагчдад сэтгэл зүйн ямар дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа вэ?
-Алба хаагчдыг сэтгэл зүйн мэдлэг мэдээллээр хангах зорилгоор сургалт, соён гэгээрүүлэх ажил зохиох, сэтгэл сорил авч, дүгнэлт гаргах, хамт олны уур амьсгалыг судалж, Цагдаагийн газрын даргыг шинжлэх ухааны үндэслэл бүхий үнэн зөв мэдээллээр ханган ажилладаг. Мөн цагдаагийн газарт мэргэжлийн сонгон шалгаруулалтад орж байгаа иргэдээс сэтгэл зүйн болон сэтгэн бодох чадварын тест авч, ярилцлага зохион байгуулж, дүгнэлт гаргадаг.
-Ийм урт үстэй цагдаагийн алба хаагч нартай цөөхөн таарч байсан. Таны хувьд албаны онцлогоос болж үсээ тайрдаггүй юу? 
-Миний хань анх намайг ямар сайхан үстэй бүсгүй вэ гээд дурласан гэсэн. / инээв/ Цагдаагийн эмэгтэй алба хаагч нар бол үсээн бантиканд хийх ёстой. Харин манай хамт олон удирдлагууд дэмжиж урт үстэйгээ байхыг зөвшөөрсөн. Удирдлагаас дэмжинэ гэдэг ахуй нөхцөл сэтгэл санаагаар дэмжихээс гадна урт үсээ тайрахгүй байхыг маань зөвшөөрнө гэдэг надад их урам өгдөг. Би чөлөөт цагаараа гадаад хэл сурах сонирхолтой. Мэргэжлээрээ илүү их ажиллаж дэвшинэ гэж боддог мөр зэрэгцэн алба хааж байгаа залуустайгаа адил хүсэл мөрөөдөлтэй. 
-Ярилцсанд баярлалаа. 
-Баярлалаа. 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
19
haha an post
1
wow an post
1
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
2
angry an post
616308
53 эможи
keyboard_arrow_up