Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдаан хойшлогдлоо

2020 оны 4 сарын 21

Arslan.mn

Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.

Шүүгдэгч Ш.Ганхуяг нь өмгөөлөгч Ш.Машбатаас татгалзан шинээр Г.Жанчив өмгөөлөгчтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Өмгөөлөгч Г.Жанчив нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн.

Мөн шүүгдэгч Ё.Гэрэлчулууны өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нь шүүх хуралдааны тов мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ирээгүй.
Хохирогч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тус хэрэгт шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон тул хэргийн материалтай бүрэн танилцах шаардлагатай гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтүүд тус тус гаргасаныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлууллаа.

Шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Хотын дарга асан Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, "Бэрэн групп" компанийн захирал Б.Мөнхтөр нарыг бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
616302
2 эможи
keyboard_arrow_up