“Дөрөвдүгээр сарын 30-нд БНСУ руу, тавдугаар сарын 2-нд ХБНГУ руу тусгай үүргийн онгоц нисгэнэ”
2020 оны 4 сарын 21
Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит хэвлэлийн хурлаа хийж, гаргасан шийдвэрээ танилцуулж байна.
УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр "Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд болон Шадар сайд бэлэн байдлыг хангахаар дадлага сургууль хийхийг үүрэг болгосон. Дадлага сургалтыг тавдугаар сарын эхээр зохион байгуулахаар болсон. Үүнд ард иргэдийг хамруулах юм. Ингэхдээ халдвар хамгааллыг дэглэмийг чанд сахина.
Мөн тусгай үүргийн нислэгийг хийхээр болсон тухай танилцууллаа. Өчигдөр болсон УОК-ын 18 дугаар хуралдаанаар
- Дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд,
- Тавдугаар сарын 2-нд Герман улсын Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэхээр шийдвэрлэсэн.
Эдгээр нислэгээр ирэх иргэдэд 48 цагийн дотор коронавирусийн шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавина" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
1
1
616300
5 эможи