“Hоwо“ маркийн автомашин айлын байшин мөргөж, нураасан осол гарчээ

2020 оны 4 сарын 20

Arslan.mn

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт том оврын автомашин айлын байшин мөргөж, нураасан осол гарчээ.

Тодруулбал, 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны 12:30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Согоотын гудамжинд шороо ачсан том оврын Хово маркийн автомашин айлын хашаа, байшинг мөргөсөн осол бүртгэгджээ.

Ослын улмаас Хово маркийн автомашины жолооч бэртэж, Гэмтэл согог, судлалын үндэсний төвд хүргэгдсэн байна. Тус автомашин Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Согоотын гудамжны .. тоот айлын байшинг нэг талаас нь мөргөсөн бөгөөд байшин нурах үедээ урд талын гэрийг дарсан байна. Тухайд үед байшинд нэг эмэгтэй, бага насны хүүхдийн хамт байсан ч азаар автомашин мөргөсөн талын өрөөнд байгаагүй байна.

Одоогоор тус хэргийг шалгаж байна.

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ТЦА
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
16
ouch an post
3
confuse an post
1
angry an post
5
616263
25 эможи
ТЦА

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up