Б.Ундармаа: Энэ оны эхний улиралд нийт гэмт хэрэг урд онтой харьцуулахад 32,4 хувиар БУУРСАН

2020 оны 4 сарын 20

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын А/521 тоот захирамж гарсантай холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Б.Ундармаатай ярилцлаа.

Харицсан нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдал ямар байна бэ?

2020 оны эхний улиралд  иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтнаас нийт 2492 өргөдөл, гомдол мэдээлэл хүлээн авч шалгасаны 659 буюу 26,4 хувь нь гэмт хэргийн, 1733 буюу 69,5 хувь нь зөрчлийн шинжтэй байна.

2020 оны эхний улиралд нийт 230 гэмт хэрэг бүртгэгдэж урд онтой харьцуулахад 110 хэргээр буюу -32,4 хувиар буурсан.

Энэ оны 01 сарын 01-ны өдрөөс Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдан хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Хуулийн хэрэгжилт ямар байна?

Шинэчлэгдэн батлагдсан уг хуульд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн хуулийн этгээдийн оролцоог нэг бүрчлэн нарийвчлан зааж зохицуулсан байдаг. Энэ хуулийн 5 дугаар зүйлд “ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ОРОЛЦОХ ҮҮРЭГТЭЙ БӨГӨӨД ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГА ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ БОЛГОНО” гэж заасан. Энэ нь Гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэний дараа бус урьтаж таслан зогсоох, урьдчилан сэргийлэх нь илүү чухал гэдгийг тодотгосон юм. Урьдчилан сэргийлэх ажлын гол тулгуур нь криминологи судалгаа, шинжилгээ юм. Шинжилж, судалсны үр дүнд урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө гаргадаг байгаа хариуцсан нутаг дэвсгэртээ гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэлд үнэлэлт дүгнэлт өгч судалсаны үр дүнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Сүүдрэвч-хяналт” “ Тамхи-сэрэмжлүүлэг”, “Хяналт-шалгалт” гэх мэт нийт 8 хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулсанаар  Гэр орон сууцанд 90 гэмт хэрэг бүртгэгдсэнийг урд оны мөн үетэй харьцуулахад 31 нэгж буюу -25,6%-иар,  Гудамж талбайд үйлдэгдсэн 46 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урд оны мөн үетэй харьцуулахад 38 хэргээр буюу -45,2%-иар, Олон нийтийн газар 42 гэмт хэрэг бүртгэгдсэнийг урд оны мөн үетэй харьцуулахад 41 нэгж буюу -49,3%-иар, Аж ахуйн нэгж байгууллагад 36 гэмт хэрэг бүртгэгдсэнийг урд оны мөн үетэй харьцуулахад 3 нэгж буюу -7,7%-иар тус тус буурсан үзүүлэлттэй байна.   

Иргэд гэмт, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд юунд анхаарах ёстой вэ?

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил нь дан ганц цагдаагийн байгууллагын үүрэг биш. Иргэд олон нийт, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны үр дүн. Тиймээс иргэд бие биедээ тавих шаардлага нэмэгдүүлэх, хууль заасан үүргээ ухамсарлаж өөрийн болон бусдын аюулгүй байдал, эрхийг хамгаалахад сэтгэлтэй хандах нь чухал гэж боддог.

Нийслэлийн засаг даргын захирамжийн хүрээнд ямар ажил арга хэмжээ зохион байгууллан ажиллаж байна бэ, иргэдэд энэ талаар мэдээлэл өгвөл.

(Covid-19) халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга хэд хэдэн захирамж гарган захирамжийг хэрэгжилтийг хангах зорилгоор тус цагдаагийн хэлтсээс нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүд зохион байгуулан хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулан, хэрэгжилтийг хангуулан байгууллага аж ахуй нэгжид мэдэгдэл, шаардлага болон зөвлөмжүүдийг өгч ажилласан байна. 2020 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр Зөрчлийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орж Засаг даргын захирамж зөрчсөн аж ахуй нэгж байгууллагыг МУ-ын Зөрчлийн тухай хуулийн  6.5 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт заасаны дагуу торгуулийн арга хэмжээ авч ажиллах талаар иргэд болон аж ахуй нэгж байгууллагад хуулийг тайлбарлан зөвөлгөө, зөвлөмжийг тогтмол өгч хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

(Covid-19) халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хороодын хэсгийн ахлагч нарыг тодорхой шалгалтанд хамруулан тэнцсэн  хэсгийн ахлагч нарт олон нийтийн цагдаагийн эрх олгож ингэснээр тэд Зөрчлийн хуулийн дагуу гудамж талбайд шүлс, нусаа ил задгай хаяж, зөвшөөрөгдөөгүй газар хогоо хаясан гэх мэт зөрчлүүдэд хялбаршуулсан журмаар иргэн, аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээ авах эрхтэй болж цагдаагийн алба хаагч нартай хамтран ажиллах хүч болж байгаа. 

Цагдаагийн байгууллага одоог хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө хамтдаа зүтгэж байна иймд ард иргэдээ хэлэхэд  (Covid-19) халдвараас урьдчилан сэргийлэж өөрийн болон бусдын эрүүл мэндийн төлөө мэргэжилийн байгууллагуудын заавар зөвөлгөөг дагаж хайртай бүхнээ хамгаалцгаая гэж хэлийдээ. 

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд нь амжилт хүсье. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616254
3 эможи
keyboard_arrow_up