Хөвсгөл аймгийн удирдлагуудтай холбоотой шүүмжлэлийг ташаа мэдээлэл гэдгийг албаны эх сурвалж нотлов

2020 оны 4 сарын 20

Arslan.mn

Хөвсгөл аймгийн  ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар болон Засаг дарга Л.Ганболд нарын газрын “бэлэглэл”-тэй холбоотой болон  сумдын  уурын зуухыг  төр хувийн түнхшлэл гэх нэрийн дор сонгон шалгаруулалтаар  хамаарал бүхий компанидаа  хямд үнээр өгсөн гэх шүүмжлэлүүд гарч байгаа.  Харин үүнтэй холбоотойгоор холбогдох хүмүүс ямар тайлбар өгч байгааг хүргэе.  

Нэг. Хөвсгөл аймгийн ИТХ-ын 2018.09.28-ны өдрийн газрын зориулалтыг өөрчлөх тухай тогтоолоор “Хөвсгөл Ус суваг” компанийн эзэмшлийн  2096 м2 газрыг орон  сууц барих зориулалтаар “Идэрнумт”  компанид шлжүүлсэн. Энэ “Идэрнумт” компани нь аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатарын төрсөн ах Мишигийн хүү Батсүхийн нэр байдаг гэх шүүмжлэлийн хариуд:

“Идэрнумт” компанийн захирал Б.Түмэн-Өлзий :

-Би энэ компаниа 2010 онд байгуулсан. 100 хувь миний эзэмшлийн компани. Өнөөдрийг хүртэл барилга угсралтын чиглэлээр ажиллаж байна. Би аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар гэдэг хүнтэй ямар нэг ах дүү садангийн хэлхээ холбоо байхгүй.  Манай компани 2019 онд Хөвсгөл Ус сувгийн эзэмшлийн  газар дээр 40 айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан гэв.

Тэгвэл Хөвсгөл ус суваг компанийн захирал Г.Энхбаяр:  Манай компанийн эзэмшилд байсан тэр уурын зуухны хуучин барилга 1954 оноос хойш зориулалтаараа ашиглагдахаа больчихсон.  Тийм учраас үүнийг нөхөн сэргээх зардал энэ тэр гэж байдаггүй. Нэгэнт ашиглагдахаа больсон энэ обкект жил ирэх бүр улам эвдэрч нурж, хог шатаах,  гэмт хэрэг гарах ч эрсдэлтэй болчихоод байсан. Тийм болхоор байгууллага энэ ямар ч ашиглалтгүй хуучин барилгын газрыг ашиглаж ажилчиддаа зориулсан нийтийн орон сууц баръя гэсэн  шийдвэр гаргасан.  Гэвч энэ асуудал аймгийн ИТХ дээр дэмжигдэлгүй хэд хэд буцаж байсан. Тэр ч байтугай аймгийн Засаг дарга хүртэл эсэргүүцэж,  “Та нар 550 дээр барь” гэж   байв. 2014  онд би 550-ын барилгын инженерийн шугам сүлжээний зургийн багийг ахлаад хийлгэж байхад  энэ барилгын 1 м квадратын үнэ 1сая 250 мянга гэж сонсогдож байсан юм. Тэгэхээр ийм өндөр үнэтэй барилгыг манай компанийн ажилчид  худалдаж авч чадахгүй. Яагаад гэвэл тэд чинь ердөө 320 мянган төгрөгийн цалинтай хүмүүс шүү дээ.

Тийм болхоор бид өөрсдийн талбай дээрээ хамгийн бага үнээр барилга барих боломжийг хөөцөлдөж, энэ шийдвэр 2018 оны 12 дугаар сард гарсан юм.  Яг энэ асуудлыг хөөцөлдөөд явж байхад зөвлөл болон тэргүүлэгчдийн хурал дээр “үгүй” гэж байсан хүмүүс бол байсан.  Иймэрхүү нийтийн эзэмшил газрыг нэг хүн эзэмшээд авчихсан байдаг шүү дээ. Гэтэл энэ газрыг нэг  хүн бус 160 хүн эзэмшье гэж байхад яагаад үгүй гэж байгаа юм манай ажилчид  эсэргүүцэж байсан.  Бид энэ асуудлыг 2017 оноос хөөцөлдсөн. Харин ч аймгийн зүгээс энэ асуудлыг буцааж байсан удаа олон бий. Энэ компани  тууштай сайн ажиллаж манай ажилчдын нийгмийн асуудлыг шийдэж өгсөн.

Хоёр дахь шүүмжлэл: Уг  газрыг шилжүүлсэн тогтоолд  ажилчдын саналыг үндэслэн байгууллагын орон сууцны  зориулалтаар гэсэн боловч өнөөдөр энэ барилгад ус сувгийн нэг ч эгэл жирийн ажилчин орж чадаагүйгээр барахгүй ямар ч үнэгүй авсан газар дээр барьсан барилгаа бусдад өндөр үнээр дамлан худалдсан гэх шүүмжлэл байгаа юм.

Харин энэ талаар “Хөвсгөл ус суваг” комппанийн захирал Г.Энхбаяр юу гэж ярьсныг хүргэе.  

Нийт дүнгээрээ манай  хамааралтай энэ барилгад 31 айл орсон. Гэхдээ зарим нь өөрсдөө бус ах дүү нараа  оруулсан. Харин тэр  орон сууцанд орсон хүмүүс нэгэнт авсан хөрөнгөө хэрхэн яаж захиран зарцуулах эрхээ өөрсдөө шийдээд явж байгаа.  Барьцаанд тавих, бизнесийн зориулалтаар ашиглах, ах вдүү хамаатан садандаа шилжүүлэх гэх мэтчлэнгээр.

Мөн энэ талаар  “Идэрнумт” компанийн захирал Б.Түмэн-Өлзий:  “Хөвсгөл ус сувгийн газрыг үнэгүй аваад дээр нь барилга барьж өндөр үнээр зарж байна гэх мэдээлэл цацагдсан. Энэ бол худлаа мэдээлэл. Манай компани сонгон шалгаруулалтад сонгогдож энэ газар дээр 40 айлын орон сууц барих эрхийг авсан.  Энд бид 40 айлын орон сууц барьж нэг мет квадратыг нь 1 сая төгрөгөөр борлуулах  гэрээтэйгээр ажилласан. Захиалга нь бүгд дүүрээд одоогоор 40 айл дээрх үнээр орон сууцаа худалдаж аваад байрандаа орчихсон байгаа гэсэн хариултыг өгч байгаа юм.

Хөвсгөл аймгийн удирдлагуудтай холбоотой аймгийн цагдаагийн  албан хаагчдын байр  болон төв цэнгэлдэхийн ард Засаг даргын шийдвэрээр 5 давхар байшин сүндэрлүүлсэн гэх шүүмжлэл бий. Харин энэ талаар  Хөвсгөл аймгийн Цагдаагийн ахмад ажилтан Ч.Нямбат дараах тайлбарыг өгчээ.

Тэрбээр: Цагдаагийн албан хаагчдад зориулсан 40 айлын орон сууцны барилга 2017-1018 онд баригдсан. Ингэхдээ анх  Хөвсгөл аймагт барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон 5 компаниас үнийн санал авсан.  Орон сууц барихтай  холбоотойгоор байгуулагдсан ажлын хэсгийнхэн энэ таван компаниас сонгон шалгаруулалт хийж  хамт олныхоо хурлаар хэлэлцээд барилгыг бариулсан.

 Ингээд энэ барилгад манай цагдаагийн 32 албан хаагч орсон. Гэхдээ одоогоор 26 нь энд амьдарч байна. Бусад нь аав ээж, ах дүү садандаа шилжүүлж өөрсдийн эрх мэдлийн хүрээнд захиран зарцуулж байна.

Энэ газрыг хууль бусаар авсан гэх яриа явж байгаа. Энэ бол худал. Урьд нь энэ газар манай цагдаагийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа байсан газар. Өөрийн газраа өөрсдөө  ашигласан.

Хөвсгөл аймгийн удирдлагууд газрыг хууль бусаар олгосон гэх й мэдээлэлтэй холбогдуулан тус аймгийн Газрын харилцаа Хот байгуулалтын газрын дарга Б.Ганбзориг: Төрийн болон орон нутгийн өмчит газрыг захиран зарцуулах эрх нь  аймгийн ИТХ-д байдаг. Энэ хүрээнд  газрын зориулалт өөрчлөх тогтоолыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан.  Тогтоолын дагуу аймгийн Засаг даргын захирамж гарч орон сууцжуулах ажил хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар цагдаагийн болон Ус сувгийн орон сууцнууд ашиглалтад орж нийтийн эзэмшилдээ оччихоод явж байгаа. Энэ барилгууд нь 2030 хүртэлх  аймгийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан гэдгийг тодотгов.

Хөвсгөл аймгийн удирлагуудтай холбоотой гарч байгаа мэдээлэлд албаны хүмүүс ийм тайлбар өгч байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616250
0 эможи
keyboard_arrow_up