Говь-Алтай аймагт автомашин онхолдож, хоёр хүний амь хохирчээ
Говь-Алтай аймагт автомашин онхолдож, хоёр хүний амь хохирчээ.
Тодруулбал, 2020.04.17-ны өдрийн 16 цаг 00 минутын орчим Говь-Алтай аймгийн Дарив сумын 1-р байгийн нутаг “Хүрэн толгой” гэх газар асфальтан замд Toyota Prado-120 маркийн Т жолоочтой автомашин онхолдож, зорчигч 29 настай, эрэгтэй Д, 23 настай, эмэгтэй А-гийн амь насыг хохироосон хэргийг шалгаж байна.
Сэрэмжлүүлэг:
Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, өдрийн цагт автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.