“Шатахууны чанар, дүүргэлт, дутуу шахалтад хяналт шалгалт хийх хоёр ажлын хэсэг гарсан“

2020 оны 4 сарын 20

Arslan.mn

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цаг үеийн хяналт шалгалтын ажлын талаар мэдээлэл хийлээ.

 ШӨХТГ-ын дарга Б.Лхагва " ШӨХТГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар,  Стандартчилал хэмжилзүйн газраас ажлын хэсэг гарч нэгдсэн удирдамжтайгаар бензин шатахууны чанар, дүүргэлт, хэмжээнд хяналт шалгалтын ажлыг эхлүүлж байна.

Бүх шатахуун түгээх станцуудад хүрч ажиллахыг зорьж буй бөгөөд бензин шатахууны жижиглэнгийн борлуулалт хийж байгаа шатахуун түгээх станцуудад түүврийн аргаар мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн хоёр ажлын хэсэг шалгалт хийнэ" гэв.

Бүх шатахуун түгээх станцад гэнэтийн шалгалтаар шатахуунаас нь дээж аван, төв лабораториор шинжлүүлж хариуг нь ирэх долоо хоногоос мэдээлэх аж. 

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616241
5 эможи
keyboard_arrow_up