ЭЦА-аас “ЗАГАС ХАМГААЛАЛ 2020“ нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна

2020 оны 4 сарын 20

Arslan.mn

Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Жил бүрийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд загас агнахыг хориглоно” гэсэн заалтын хэрэгжилтийг хангах, агнуурын загасны нөөц хомстож, устахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тус албанаас “Загас хамгаалал 2020” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Арга хэмжээний эхний 10 хоногт: Экологийн асуудал хариуцсан алба хаагчдаас байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч, олон нийтийн цагдаа, идэвхтэн байгаль хамгаалагч нартай хамтран нийт загас агнуурын ач холбогдол бүхий усны ай сав газруудад өдрийн болон байнгын постуудад хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж, нийт 1256 иргэн, 340 тээврийн хэрэгсэл, 63 эд зүйлд үзлэг шалгалт хийж, Увс аймаг дахь цагдаагийн газраас Хяргас нуурын улсын тусгай хамгаалалттай газар нутгаас хууль бусаар 518 ширхэг “Алтайн сугас” загасыг барьж, тээвэрлэсэн гэх үйлдэл, Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуурын тусгай хамгаалалттай газрын бүс “Бага хар ус” гэх газраас хууль бусаар нуурын мөсийг цоолж, цооног гарган “Хадран” загас 18 ширхэг агнасныг илрүүлэн, загас агнах хэрэгсэл болох тор 1, лоом 1 ширхгийг тус тус хураан авч, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Arslan.mn

Мөн шалгалтын хүрээнд Архангай аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид хууль бусаар загас барьж байсан 4 иргэнийг илрүүлэн, Зөрчлийн тухай хуулиар 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох арга хэмжээ авч ажилласан.

Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэх чиглэлээр тус албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсээс хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 5 заалт бүхий зөвлөмжийг аймаг дахь цагдаагийн газар, хэлтэст хүргүүлсэн.

Дээрх зөвлөмжийн хүрээнд Архангай аймаг дахь цагдаагийн газраас хариуцсан нутаг дэвсгэрийн 18 сумдын Засаг дарга, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт мэдэгдэл хүргүүлэн, хариу авч ажилласан.

Arslan.mn

Дорнод аймаг дахь цагдаагийн газраас энэ онд загас агнуурын гэрээ байгуулсан “Азийн бүргэд”, “Буйрын толио”, “Мөнгөн гүүр” зэрэг аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж, хууль бус загас агнуур явуулахгүй байх талаар санамж хүргүүлэн тэдгээрт хяналт тавьж, байгаль хамгаалагч нарын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр мэдэгдэл, зөвлөмж хүргүүлэн, биелэлт үр дүнг тооцон ажилсан байна.

Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын Хархорин сум дахь цагдаагийн хэлтсээс тус сумын “Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа”-нд хуулийн хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр албан мэдэгдэл хүргүүлж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран ажилласан.

Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Орхон, Ховд, Хэнтий аймаг дахь цагдаагийн газруудаас телевиз 8, радио 6, цахим хуудсанд байршуулсан мэдээлэл 115, сонин хэвлэлээр 2, гарын авлага 86, зурагт хуудас 226, санамж сэрэмжлүүлэг 442, нийт 1023 удаагийн ухуулга, нөлөөллийн ажил тус тус зохион байгуулсан байна.

Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616238
0 эможи
ЭЦА

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up