Ахуйн газ дэлбэрч 23 настай иргэн гэмтжээ

2020 оны 4 сарын 20

Arslan.mn

Сонгинохайрхан дүүрэг, Цамбагаравын орчимд өчигдөр 22.00 цагийн үед орон сууцанд ахуйн хэрэглээний газ дэлбэрсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, газ дэлбэрсний улмаас нэг хүн гэмтэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Цамбагаравын хойно 12 дугаар байрны өргөтгөл шатаж байна гэсэн дуудлага тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст 22.19 цагт иржээ. Энэ дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн найман албан хаагч, хоёр автомашинтай 5.5 км замыг туулан 22.25 цагт очиж тус байрны зургадугаар орцны өргөтгөл хэсэгт иргэн Д-ын 2х4 метрийн хэмжээтэй өрөөнд хэрэглээний газ дэлбэрч шатаж байсныг унтрааж, аюулгүй болгожээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
616229
2 эможи
keyboard_arrow_up