Лам амиа алдсан хэрэгт ШҮҮГЧИЙГ шалгаж байна

2020 оны 4 сарын 20

Arslan.mn

Завхан аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн нэг шүүгчийг нэг иргэний амиа алдсан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр энэ сарын эхээр тус аймагт үйл ажиллагаа явуулдаг бурхны шашны нэгэн хийдийн лам цаг бусаар нас барсан аж. Тэрбээр шүүгчийнд очиж сархад хүртсэн юм байна. Улмаар орон сууцынх нь цонхоор унасан гэнэ. 

Энэ талаар тус аймаг дахь Цагдаагийн газрынхнаас лавлахад “Манайд энэ хэргийг шалгаагүй. Харьяаллын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж байгаа. Бид энэ талаар ямар ч мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Харин АТГ-ынхан ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзлаа. 

Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албын татах буулгаснаас хойш шүүх, прокурор, тагнуул, цагдаагийнхны үйлдсэн гэмт хэргийг МБА-ны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөх болон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгадаг болсон билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
616224
2 эможи

keyboard_arrow_up