Ард Аюушийн өргөн чөлөөг тохижуулж байна
Ард Аюушийн өргөн чөлөөний олон жил сул шороон хөрстэй байсан замын гол хэсгийг Нийслэлээс тохижуулж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2019 онд Ард Аюушийн өргөн чөлөө буюу Саппорогийн уулзвараас хойш Өргөө кино театрын уулзвар хүртэлх зам дагуу 1350 ширхэг бортоготой гацуур тарьсан. Мөн энэ онд 1.6 км урт уг замын голын булеварын ногоон байгууламж дагуу иргэдэд зориулсан явган хүний зам, сандал, хогийн сав, троссон хашлага бүхий иж бүрэн тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа аж. Нийт 5925м.кв явган зам, 4700м троссон хашлага хийх юм. Гүйцэтгэгчээр “Охь мандал” компани ажиллаж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил ирэх тавдугаар сарын 15 гэхэд дуусна гэсэн мэдээллийг албаны хүмүүс өгч байна.