УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу Байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Дөрөвдүгээр сарын 20-ны даваа гарагт:
- УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Их Монгол” танхимд;
- УИХ дахь АН-ын зөвлөлийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд;
- УИХ дахь Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын зөвлөлийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд.
Дөрөвдүгээр сарын 21-ний мягмар гарагт:
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
- Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай наймдугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.12.02-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.08-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.09.17-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
- Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын долоон гишүүн 2020.03.27-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн А.Сүхбат, Х.Болорчулуун нарын 22 гишүүн 2020.04.07-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.07-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат 2020.04.07-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Бусад.
3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
- Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Л.Энхболд нарын зургаан гишүүн 2019.03.22-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.11.11-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.04.08-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Ажлын хэсэг байгуулах тухай /Үр тариа, тэжээлийн таримал, төмс, хүнсний ногооны тариалалт, үрийн нөөцийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, газар тариаланг дэмжих чиглэлээр санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий/.
Дөрөвдүгээр сарын 22-ны лхагва гарагт:
1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
- УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 10 гишүүн 2020.04.16-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Бусад.
2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
- Европын хөгжлийн сан болон Европын холбооны нэгдсэн төсвөөс санхүүжиж буй төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2019.10.11-нд ирүүлсэн, зөвшилцөх/;
- Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.01-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд найрамдах Чех улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.07-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.07-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.07-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.07-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.07-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Бусад.
3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
- Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2020.04.08-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
- Үндэсний статистикийн хорооны 2019 оны үйл ажиллагааны тайлан.
Чуулганы нэгдсэн хуралдаан:
Дөрөвдүгээр сарын 23, 24-ний пүрэв, баасан гарагт 10.00 цагаас:
- Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд найрамдах Чех улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.07-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.07-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.07-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.07-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.07-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 10 гишүүн 2020.04.16-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн А.Сүхбат, Х.Болорчулуун нарын 22 гишүүн 2020.04.07-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.07-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат 2020.04.07-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын долоон гишүүн 2020.03.27-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай наймдугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.12.02-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.08-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.09.17-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Л.Энхболд нарын зургаан гишүүн 2019.03.22-ндр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.11.11-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.04.08-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.01-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Бусад;
- УИХ-ын гишүүний асуулгын хариуг сонсох.