Коронавирусийн халдвар авсан хүн нэгээр нэмэгдэж, Туркын хоёр иргэн эдгэрлээ

2020 оны 4 сарын 19

Arslan.mn

ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ

“Москва хотын захиргаанаас хөл хориог чангатгаж,  дөрөвдүгээр сарын 22-ноос эхлэн зөвшөөрөлгүйгээр метронд суухгүй, автомашиныг камераар хянахаар болсон байна. Эрхүүд 57 тохиолдол бүртгэгдсэн. Буриадад 107 тохиолдол бүртгэгдэхэд,  2002 хүнд халдвар тараасан байх магадлалтай байна гэж үзсэн байна.

Эрхүү мужийн эмнэлэгт 15 хүртэлх насны 10 хүүхэд хэвтэж байгаагийн хамгийн бага нь 7 сартай байна. Оросын ерөнхий биологчид үзэхдээ, хүүхдийг хамаагүй гадуур дагуулж явж байгаа нь балархай халдвар тээгчээс өвчлөл авч байна гэж үзсэн байна.

ОХУ-д шинэ эмчилгээ нэвтрүүлж байгаа юм байна. Өвчилсөн хүний цуснаас плазм ялгаж өвчтэй гурван хүнд хийсэн нь үр дүнгээ өгчээ. Тиймээс  эдгэрсэн хүмүүсийг цусаа өгөхийг уриалжээ. Мөн виз нь дуусаж байгаа гадаадын иргэдийн визний хугацааг зурагдугаар 20 хүртэл сунгахаар болжээ.

Манайх урд хөршид өвчлөл их байхад даван туулсан. Одоо хойд хөрш өвчлөл өндөр байна. 3-4 долоо хоног үргэлжлэх магадлалтай байна. Иймд халдвар авчихгүй, онцгой сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Учир нь ОХУ-тай хиллэдэг манай зарим аймгийн иргэд өндөр эрсдэлтэй байгаа. Тиймээс сонор сэрэмжтэй байж, гараа сайтар угааж, маскаа зүүх нь маш их хэрэгтэй байна.

ДЭМБ-аас дараагийн өндөр тархалт Африк тивд эхэлж магадгүй гэж үзсэн байна. Эргэн хэвийн амьдрал руу ороход тусгай дэглэм хэрэгтэй. Түүнд зориулж зөвлөмж гаргасан. ДЭМБ-аас нийгмийн эмзэг бүлгийнхэнд зориулж мөн зөвлөмж гаргасан” хэмээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616213
0 эможи
keyboard_arrow_up