Дөрвөн хүн мотоциклийн ослоор амиа алджээ
Орон нутагт мотоциклийн осол буурахгүй байна. Тодруулбал, энэ долоо хоногт дөрвөн хүн мотоциклийн ослоор амиа алдсан хэрэг Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдсэн байна.
Сануулахад, 2019 оны байдлаар 13-35 насны 122 иргэн мотоциклийн ослоор амь насаа алджээ. Монгол улсад 60 мянга гаруй мянган мотоцикль байгаагийн 80 хувь нь орон нутагт байна гэсэн тоо баримт бий. Эдгээр иргэд нь улсын дугааргүй, жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, хамгаалалтын малгай хэрэглэхгүй, согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн үедээ мотоцикль жолооддог зэргээс үүдэн энэ төрлийн осол хэрэг буурахгүй байгаа аж. Тэр дундаа орон нутгийн замд иргэд малаа хариулах зорилгоор мотоцикль улирал харгалзахгүй унаж байгаа нь осол гарахад шууд нөлөөлж байгааг албаныхан онцолж байна.