Сэлэнгэ, Дорнод аймагт түймэртэй байна

2020 оны 4 сарын 19

Сэлэнгэ, Дорнод аймагт түймэртэй байна

Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл зэрэг 7 аймгийн 23 суманд нийт 31 удаагийн ой, хээрийн түймэр он гарсаар бүртгэгдсэн байна.

Дээрх түймрийн улмаас урьдчилсан байдлаар 98200 га талбай өртөж, 3 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж, нийт 2.9 тэр бум төгрөгийн хохирол учирчээ.

Өчигдрийн байдлаар, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 51 дүгээр баг “Энхтал” гэх газар, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Хөгжил багийн Тойн Баян-Уул гэх газар гарсан түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Мөн Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул сумын нутагт 04 дүгээр сарын 15-ны өдөр гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахаар түймрийн голомтод Онцгой байдал, Хил хамгаалах байгууллагын алба хаагчид болон орон нутгийн иргэд ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616208
1 эможи
keyboard_arrow_up