Хотын даргын захирамжаар иогийн клуб, буудлууд НЭЭГДЛЭЭ

2020 оны 4 сарын 18

О.Гэрэлтуяа: Иог бол эмгүй эмчилгээ

Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Туул гол, Богд ууланд иргэдийг олноор цугларч эрсдэл үүсэхээс сэргийлж амралтын газруудыг ажилуулах болон саун, фитнесийн үйл ажиллагааг ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, журам гаргаад шат дараатай нээх болсон талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлсэн билээ.

Монгол Улсын Засгийн газраас ирүүлсэн чиглэлийн хүрээнд нийслэлийн Онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг энэ долоо хоногт хуралдаж, зарим амралтын газар, фитнесс заал, сауны үйл ажиллагааг шат дараатайгаар нээх асуудлыг хэлэлцэж, санал солилцон ТҮР ЖУРАМ гаргаж, хотын дарга мөн холбогдох ЗАХИРАМЖ гаргажээ.

Хотын даргын захирамжид зааснаар бол амралтын газар, жуулчны бааз, фитнесс заал, саунаас гадна зочид буудал, иогийн клубүүдийн үйл ажиллагааг нээх чиглэл багтжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
616205
2 эможи
keyboard_arrow_up