Зорчигчоо дээрэмдсэн таксины жолоочийг шалгаж байна

2020 оны 4 сарын 18

Зорчигчоо дээрэмдсэн таксины жолоочийг шалгаж байна

Таксины жолоочид эд зүйлсээ дээрэмдүүлсэн, зодуулсан  гэх мэт хэрэг зөрчил цагдаагийн байгууллагад бүртгэгдэх нь цөөнгүй. Энэ сарын 15-ны өдөр таксины жолооч үйлчлүүлэгчээ айлган сүрдүүлж, дээрэмдсэн хэрэг  гарч, гэмт этгээдийг цагдаа нар шуурхай илрүүлэн саатуулжээ.

Таксины жолооч 23 настай эрэгтэй нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны орчмоос үйлчлүүлсэн иргэнийг согтуурсан үед нь “Хангай” хотхоны ойролцоох гэр хорооллын гудамжинд аваачин Iphone-10 загварын  гар утсыг нь дээрэмдэж, орхин явсан байна. Хэрэг гарах үед хохирогч согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул жолоочийн царайг санахгүй байна гэдгээ цагдаагийн байгууллагад мэдээлжээ. Үйлчлүүлэгчээ дээрэмдсэн жолоочид холбогдох хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
3
616203
7 эможи
keyboard_arrow_up