Модны зах, үйлдвэрийн байранд гарсан галын шалтгааныг тогтоогоогүй
2020 оны 4 сарын 18
Баянгол дүүргийн 20 дугаар хороо гурвалжингийн гүүрний урд байрлах модны захад өчигдөр 22:00 цагийн орчимд гал гарчээ. Тодруулбал, 70X40 хэмжээтэй Хялганат модны зах, хажууд нь байрлах "Түмэн Төмөрт" ХХК-ны үйлдвэрийн байр шатаж байсныг нийслэлийн онцгой байдлын алба хаагчид хоёр цаг гаруйн хугацаанд унтраасан байна.
Аж ахуй нэгжүүдэд гарсан гал түймрийг унтраахад Нийслэлийн онцгой байдлын аврах дөрвөн ангийн 11 автомашин 31 хүн бүрэлдэхүүнтэйгээр ажиллажээ. Урьдчилсан байдлаар галын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд дүгнэлт 14 хоногийн дараа гарах юм байна.
Эх сурвалж: news.mn
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
616202
2 эможи