Хууль бусаар мод бэлтгэж байсан “ЭБЭЭ“ компанийг шалгаж байна
"Ногоон дуу хоолой" уриан дор зохион байгуулагдаж буй “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Экологийн цагдаагийн албанаас 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийхэд тусгай хамгаалалтай газар нутгийн ойгоос “ЭБЭЭ” компани нь хууль бусаар 120 куб.метр модыг бэлтгэж байсныг илрүүлэн шалгаж байна.
Тус компани нь энэ оны 01 дүгээр сард Төв аймгийн Эрдэнэ сумын Асралт гэх газраас ойд цэвэрлэгээ хийх гэрээний үүргээ зөрчиж, хууль бусаар мод бэлтгэснийг илрүүлэн, хэрэг үүсгэн шалгаж байх үер дахин ойд цэвэрлэгээ хийх нэрийдлээр ашиг олох зорилгоор хуурайшилт ихтэй, түймэр гарч болзошгүй аюултай энэ үед тухайн ойгоос мод бэлтгэж байжээ.
Хан Хэнтий улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанд “ЭБЭЭ” компанийн энэ оны 01 дүгээр сард гаргасан хууль бус үйлдлийн талаар мэдэгдэж, тус компанид дахин зөвшөөрөл олгохгүй байхыг анхааруулсан атал давуу байдал бий болгож дахин гэрээ байгуулж, зөвшөөрөл олгосон байна.
Эх сурвалж: zaluu.com
|