Эрүүл мэндийн даатгалаа төлсөн иргэдийг урамшуулна

2014 оны 7 сарын 23

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь жил бүр төлсөн, дараалсан гурван жил даатгалын сангаас эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардал гаргуулаагүй даатгуулагчийг эрүүл мэндийн үзлэгт нэг удаа хамруулна. Даатгуулагч оношилгоо, шинжилгээний багц болон, үйлчлүүлэх эмнэлгээ өөрөө сонгон, харьяалал харгалзахгүйгээр үйлчлүүлэх боломжтой.

Дээрх урамшууллыг иргэдэд тэгш эдлүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран ажиллах өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагуудыг урьж байна. Хамтран ажиллах хүсэлтэй хувийн болон төрийн өмчит байгууллагууд ирэх сарын 1-ний дотор холбогдох материалаа бүрдүүлж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын газарт ирүүлэх юм байна.

Орон нутгаас оролцохоор бол харьяа Нийгмийн даатгалын хэлтэстээ материалаа хүргүүлэх аж. НДЕГ урамшууллын үйлчилгээ авах нэг даатгуулагчийн тусламж, үйлчилгээний зардлыг 80.000 төгрөгөөр тооцон, энэ онд болзол хангасан 100 мянган хүнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх бүрэн үзлэгт хамруулахаар төлөвлөжээ. Заавал сүүлийн гурав гэлтгүй дараалсан гурван жил эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ аваагүй даатгуулагч НДЕГ-ын цахим хэлбэрээр урамшууллын эрх хангасан, эсэхээ мэдэж, харьяа нийгмийн даатгалын байгууллагадаа хандан, даатгалын дэвтэртээ тэмдэглэгээ хийлгэсэнээр урамшуулалд хамрагдах боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6162
0 эможи
keyboard_arrow_up