Таны хүүхэд өдөрт хэдэн цагийг зайнаас суралцахад зарцуулах хэрэгтэй вэ?
Улсын онцгой комисс энэ долоо хоногт хуралдаж, их дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгасан билээ. Ингэснээр сурагчид 06 дугаар сарын 01 хүртэл теле хичээл, онлайн сургалтаар хичээллэхээр болж байна.
Зайнаас суралцах нь хүүхдийн бие даан суралцах, төвлөрөх чадварыг ихээхэн шаарддаг. Мөн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хугацаагаар хичээллэх нь чухал болохыг мэргэжилтнүүд онцолжээ. Тэгвэл Иллинойс мужийн Боловсролын зөвлөл КОВИД-19 өвчлөлийн үед хэрхэн зайнаас сургалт явуулах талаар сургууль, багш, эцэг эхчүүдэд зориулж зөвлөмж гаргасан байна. Зайнаас суралцаж буй нөхцөлд хэддүгээр ангийн хүүхэд өдөрт хэр их цагийг хичээллэхэд зарцуулахыг энэхүү зөвлөмжид тусгажээ.
Анги |
Хичээллэх хугацаа |
Хичээллэх хугацаа |
Анхаарлаа төвлөрүүлэх чадвар (дунджаар) |
Сургуулийн өмнөх нас | Өдөрт 20 минут | Өдөрт 60 минут | 3-5 минут |
1-2 анги | Өдөрт 45 минут | Өдөрт 90 минут | 5-10 минут |
3-5 анги | Өдөрт 60 минут | Өдөрт 120 минут | 10-15 минут |
6-8 анги | Нэг хичээл: 15 минут Өдөрт нийт 90 минут |
Нэг хичээл: 30 минут Өдөрт нийт 180 минут |
1 хичээлийн турш |
9-12 анги | Нэг хичээл: 20 минут Өдөрт нийт 120 минут |
Нэг хичээл: 45 минут Өдөрт нийт 270 минут |
1 хичээлийн турш |
Хэрэв та хүүхдийнхээ академик боловсрол болон бие махбод, сэтгэлзүйн эрүүл мэндийг тэнцвэртэй байлгахыг зорьж байгаа бол мэргэжилтнүүдийн зөвлөсөн цагт багтаан хичээллүүлэхийн зэрэгцээ бусад төрлийн үйл ажиллагааг бүү орхигдуулаарай.
Хүүхдээрээ хийлгэвэл зохих бусад үйл ажиллагаа
Оюун ухааны хөгжил:
- Хүүхдээрээ бие даан уншуулах, өөрөө уншиж өгөх, аудио ном сонсгох
- Эвлүүлдэг зураг (Puzzle), үгийн сүлжээ бөглөх
- Зохион бичлэг бичүүлэх эсвэл өдрийн тэмдэглэл хөтлүүлэх
- Гэрийнхээ ойролцоох газрын зургийг зуруулах
- Хамтдаа подкаст сонсох
- Сонирхолтой баримтат кино үзүүлэх
Бие бялдрын хөгжил:
- Салхилах
- Бүжиглэх
- Биеийн чилээ гаргах дасгал хийх
- Спорт тоглоом тоглох
- Хүүхдэд зориулсан йог, сунгалтын дасгал
Сэтгэл зүйн эрүүл мэнд:
- Хөгжим сонсох, дуулах
- Гадаа, гэрт тоглуулах
- Бүтээлч гар урлал хийх
- Өнгөөр ялгаж будах, зурах
- Бясалгал хийх (хүүхэд бясалгалын хийхийн ач холбогдлын талаар эндээс уншаарай)
Гэр ахуйн ажлууд:
- Хүүхдэдээ өрөөгөө өөрөө цэвэрлэх, цэгцлэх боломжийг олгох
- Нас, бие махбодын хөгжилд нь тохирсон гэрийн ажлууд хийлгэх
- Тэжээвэр амьтан, ургамал арчлуулах
- Хоол хийхийг заах
Холбоотой мэдээлэл: Хүүхдийн гэрийн даалгаврыг амжилттай хийлгэх ШИЛДЭГ 5 АРГА