ЦАГ АГААР: Зарим нутгаар бороо орж, цаашид эрс хүйтэрнэ

2020 оны 4 сарын 17

Arslan.mn

Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, цаашдаа нутгийн зүүн хагаст хур тунадас орж, хүчтэй шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг ЦУОШГ-аас онцгойлон анхаарууллаа.

-Дөрөвдүгээр сарын 19-23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв-

Энэ сарын 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 19-нд ихэнх нутгаар, 20-21-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Нутгийн зүүн хагаст эрс хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан байх төлөвтэй.

Говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

 

Эх сурвалж: ЦУОШГ

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616186
1 эможи
keyboard_arrow_up