СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таван ханатай гэр шатаж нэг иргэн нас баржээ
2020 оны 4 сарын 17
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 47 дугаар гудамжинд иргэн Г-ийн таван ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын шуурхай алба өчигдөр 17:19 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 17:23 цагт очиж 15 минут ажиллаж галын унтраасан байна.
Гал түймэрт иргэн 39 настай эрэгтэй Б өртөж нас барсаныг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
4
616166
5 эможи