Таксины жолооч согтуу зорчигчийнхоо “Iphone 10“ гар утсыг дээрэмджээ
2020 оны 4 сарын 17
Таксины жолооч үйлчлүүлэгчээ сүрдүүлж, дээрэмдсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, 2020.04.15-ны өдөр шөнийн 03.00 цагийн үед Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11-р хорооны орчмоос такси барьсан гэх иргэнийг уг таксины жолооч айлган сүрдүүлж, "Iphone 10" загварын гар утсыг нь дээрэмджээ. Хохирогч эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэх ба жолоочийн царайг санахгүй байгаа гэжээ.
Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлсэн байна
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
616164
3 эможи
Булган
2020-04-17 11:55
Сайн
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс