Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүний амь нас хохирчээ
2020.04.13-04.17-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 726 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 512-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтсэн. Үүний 2 нь хүүхэд, Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүний амь нас хохирсон.
Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр -8
- Мөргөлдөх хэлбэрээр-2
- Онхолдох хэлбэрээр-4
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
- 2020.04.06-ны өдрийн 11 цаг 00 минутын орчим Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр баг “Ар булаг” гэх газар, шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 46 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон,
- 2020.04.15-ны өдрийн 21 цаг 35 минутын орчим СХД-ийн 7-р хороо Баянхошууны зам, Баянхошууны тойргийн уулзварт Hyundai Ston Truck маркийн Б.Жолоочтой автомашин T.Prius-30, T,Rumion, Daihatsu terois, T.Prius-20, T.Prius-20, H.Sonota-7 маркийн 6 автомашинуудыг мөргөж 41 настай эмэгтэй О гэмтсэн,
- 2020.04.15-ны шөнийн 22 цаг 00 минутын орчим Говь-Алтай аймгийн Хужирт сумын 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 47 настай, эрэгтэй Д-гийн амь нас хохирсон,
- 2020.04.16-ны шөнийн 02 цаг 00 минутын орчим Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6-р баг “Цагаан хөтлийн даваа” гэх газар асфальтан хучилттай автозамд Howo маркийн автомашин онхолдож, жолооч 42 настай, эрэгтэй И-ийн амь нас хохирсон,
- 2020.04.16-ны өдрийн 13 цаг 00 минутын орчим Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 26 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 5 зөрчил бүртгэгдсэн.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 3,9 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 5,0 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 7,6 хувиар, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол, хэрэг 25 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, өдрийн цагт автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.