Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

2020 оны 4 сарын 17

Arslan.mn

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд ихэнх нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 04 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Идэр, Тэс,  Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр 8-13 хэм, Их нууруудын хотгор,  Алтайн өвөр говь,  говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн саваар 15-20 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 15-17 хэм дулаан байна.

2020 оны 04 дүгээр сарын 18-наас 04 дүгээр сарын 22-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас, 19, 20-нд нутгийн зүүн хагаст, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-19-нд ихэнх нутгаар, 20-21-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст эрс хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616137
0 эможи
keyboard_arrow_up