Эрээн хотоос ирсэн 55 иргэнийг Замын-Үүдэд тусгаарлалаа

2020 оны 4 сарын 16

Arslan.mn

Улсын онцгой комиссын 17 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос 55 монгол иргэнийг Замын-Үүд боомтоор хил нэвтрүүллээ.

Иргэдийн 26 нь эрэгтэй, 29 нь эмэгтэй бөгөөд:

  • 0-5 насны хүүхэд 5
  • 5-18 насны 2
  • 18-30 насны 19
  • 30-45 насны 19
  • 50-иас дээш насны 8
  • Өндөр настан 1
  • Жирэмсэн 1 хүн байна.

Гуравдагч орон, БНХАУ-ын бусад муж, хотоос ирсэн болон Эрээн хотод байсан иргэдийг 14 хоног тусгаарлаж, урьдчилан сэргийлэх үзлэгт тухай бүр нь хамруулсан байна. Иргэдийг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616126
0 эможи
keyboard_arrow_up