“Тусгаарлалтаас гарсан 13 иргэн зугтааж, эрэн сурвалжилж байна“ гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ

2020 оны 4 сарын 16

Arslan.mn

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл өгч байна. Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Тусгаарлалтаас гарсан 13 иргэн зугтааж, эрэн сурвалжилж байна гэдэг ташаа мэдээлэл. Өнөөдөр Улаанбаатар хотод хаягийг нь тодруулж байгаа долоон иргэн, орон нутагт дөрвөн иргэн байгаа. Ингээд нийт 11 иргэний зөвхөн хаягийг тодруулсан. Эдгээр иргэд хаяг дээрээ байгаа.

Мөн Баян-Өлгий аймагт  хоёр, Завхан аймагт нэг, Улаанбаатар хотод хоёр иргэн өгсөн хаягаасаа өөр газар өөрийгөө тусгаарласан тохиолдол гарсан байна. Тиймээс иргэдийг тусгаарлалтаас гарахаас нь өмнө хаягийг нь авч, урьдчилан шалгах аж. Бид цаашид тусгаарлалтаас гарахаас 2 хоногийн өмнө хаягийн бүртгэлийг аваад хаягаар нь очиж тодруулга хийх ба 48 цагийн өмнө аймаг, орон нутгийн Онцгой комисст нь нэрсийг урьдчилан явуулах замаар хянана.

"Замын-Үүдэд тусгаарлалтад байхдаа оргосон иргэнийг буцааж тусгаарласан"

Замын-Үүдэд нэг иргэн тусгаарлагдаж байхдаа оргосон талаар мэдээлэл гарсан. Энэ талаар тэрбээр "Тэр иргэн 14 хоног Хятадад тусгаарлалтад байж байгаад Замын-Үүдэд ирээд 14 хоногийн хязгаарлалтад байж байхдаа тийм зөрчил гаргасан. Тэр иргэнийг буцаад байдаг газар нь аваачсан" гэв.” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
1
616115
8 эможи

Zochin
2020-04-16 14:35
Heden odor ayataihan tusgaarlagdahgui mayaglaad bval niitiin erh ashgiin toloo neg moson tusgaarlachihna shuu yadargaanuud mini
keyboard_arrow_up