САЙН МЭДЭЭ: Цагдаагийн ажилчид хоёр иргэнийг галын аюулаас аварчээ

2020 оны 4 сарын 16

Arslan.mn

2020 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр болох горькийн 24 дүгээр хэсэгт айлын байшин шатаад байна гэх дуудлага мэдээлэл тус цагдаагийн хэлтэст иржээ. 

Мэдээллийн дагуу эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Ё.Бямбабаяр, эргүүлийн цагдаа жолооч дэд ахлагч А.Анхбаяр нар түргэн шуурхай очиж галын аюулыг өөрсдийн санаачилгаар богино хугацаанд намжааж хоёр иргэний амь нас, эд хөрөнгийг галын аюулаас аварсан байна.

Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй цагдаагийн алба хаагч нартаа баяр хүргэж ажил амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
1
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
616098
42 эможи
keyboard_arrow_up