Баянхошууны замд долоон машин мөргөлдсөн НОЦТОЙ осол дахин гарчээ

2020 оны 4 сарын 16

Arslan.mn

Баянхошууны замд өчигдөр орой дахин ноцтой зам тээврийн осол гарчээ.

Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр 2020 оны 4 дүгээр сарын 15-ны 21:35 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны зам, Баянхошууны тойргийн уулзварт Hyundai Ston Truck маркийн Б жолоочтой автомашин T.Prius-30, T,Rumion, Daihatsu terois, T.Prius-20, T.Prius-20, H.Sonota-7  маркийн зургаан автомашиныг мөргөж 41 настай эмэгтэй О гэмтжээ. Hyundai Ston Truck маркийн машины жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан байна.

Уг хэргийг шалгаж эхэлжээ.

Өмнө нь дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Баянхошууны замд зуурмагийн машин унаж, долоон тээврийн хэрэгслийг мөргөн 3-80 насны 11 хүн гэмтэж, нэг нь ГССҮТ-д эмчлүүлэх явцдаа амиа алдсан юм.

Том оврын тээврийн хэрэгслээр ачаа, тээврийн ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд тухайн автомашины жолооч нарын хөдөлмөр, амралтын горимыг зохицуулж, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах асуудалд сайн анхаарахыг ТЦА-наас зөвлөлөө.

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
5
yay an post
sad an post
32
ouch an post
3
confuse an post
angry an post
6
616096
46 эможи
ТЦА

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up