СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу эмэгтэй хөхөөрөө дарсны улмаас нэг настай хүүхэд нь энджээ
2020 оны 4 сарын 15
Хүүхдээ хөхөөрөө дарж амь насыг нь хохироосон харамсаотай хэрэг гарчээ .
Тодруулбал, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хувийн эмнэлэгт нас барсан хүүхэд хүргэгдэж ирсний дагуу цагдаагийн байгууллага шалгажээ. Шалгалтаар Налайх дүүргийн харъяат 25 настай эмэгтэй согтуурсан үедээ нэг настай өөрийн хүүхдийг хөхөөрөө дарж амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал үүссэн байна.
Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн газар шалгаж байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхэдтэй эхчүүд архи согтууруулах төрлийн ундыг хэрэглэсэн үедээ хүүхдийг хөхүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
2
42
7
2
37
616083
92 эможи