МХЕГ: Монос” групп техникийн спиртээр гар ариутгагч үйлдвэрлэсэн нь үнэн
Өчигдөр Улсын онцгой комиссын Шуурхай штаб мэдээлэл хийх үеэр МХЕГ-аас “Монос” групп, “Нахиа импекс” ХХК нар техникийн спиртээр гар ариутгагч үйлдвэрлэсэн талаар ярьсан юм.
Харин нэр дурдагдсан ААН-үүд хариу мэдэгдэл гаргаж, техникийн спирт биш 3-р зэрэглэлийг этилийн спиртээр гар ариутгагч үйлдвэрлэдэг гэсэн байр сууриа илэрхийлсэн билээ.
Тэгвэл өнөөдөр /2020.04.15/ МХЕГ-аас уг асуудлаар дараах мэдээллийг хийсэн бөгөөд “Нэр дурдсан компаниуд биднийг үндэслэлгүй, буруу мэдээлэл түгээлээ хэмээн хариу мэдэгдсэн. “Монос” групп, “Нахиа импекс” ХХК-иуд техникийн спиртээр гар ариутгагч үйлдвэрлэсэн нь үнэн.
УОК-ийн долоодугаар хуралдаанаар улс даяар гар ариутгагч шингэний хүрэлцээг хангах, түүхий эд болох спиртийн хүрэлцээт байдлыг судлах чиглэл авсан. Үүний дагуу хяналт, шалгалт явуулахад дээрх зөрчил илэрсэн." хэмээлээ.