“ЭРҮҮЛ МОНГОЛ“ 10000 маск аян энэ сарын 17-ныг дуустал үргэлжилнэ
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул болон Эерэг тэмүүлэл ТББ-ын байгууллагын төлөөллүүд өнөөдөр нийслэлийн Түргэн тусламжийн төвд ажиллалаа. Энэ үеэрээ 2000 ширхэг нэг удаагийн амны хаалт, 240 ширхэг N95 амны хаалт, 36 ширхэг халдвар хамгааллын хувцас, 36 ширхэг нүүрний хаалт хандивлав.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул:
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эерэг тэмүүлэл ТББ-тай хамтран “Хот соёлтой болгоё” аяны хүрээнд “Эртэч Монгол” хөтөлбөрийг зохион байгуулж байна. Уг хөтөлбөрийг “Эрүүл Монгол 10.000 маск” уриатай хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдөр эхний ээлжид цугласан 5000 амны хаалтаас 1000 ширхгийг "Яаралтай түргэн тусламжийн төв 103"-ын эмч ажилтнуудад хандивлалаа. 1000 ширхэг амны хаалтыг бусад эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад хандивлана. Үүнээс гадна амны хаалт нэн шаардлагатай байгаа зорилтод бүлгийн айл өрхүүдэд үлдсэн 3000 ширхэг амны хаалтыг тараахаар төлөвлөж байна.
Амны хаалт хандивласан залуучуудад зориулсан цахим сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 4-16-ны өдрүүдэд есөн багш есөн сонирхолтой сэдвээр мэдээлэл хүргэж ажиллах аж. Эхний ээлжийн цахим сургалтад 180 гаруй залуучууд нэгдэж өглөө бүр таван цагт босон шинэ мэдээ, мэдээллээр өглөөг эхлүүлж эерэг хандлага, эрүүл амьдрах дадал хэвшилд суралцан өөрсдөдөө бий болгосон байна.
Цаашид энэхүү цахим сургалтын үйл ажиллагаа дахин үргэлжлэн зохион байгуулахаар болсон байна.
-Дараагийн сургалтад хэрхэн хамрагдах вэ?
Та энэхүү мэдээллийг олон нийтэд түгээж өөрийн зүгээс 50 маскийг хандивлаж "Эртэч Монгол" хөтөлбөрийн сургалтад хамрагдах боломжтой.
Таны хандивласан маскийг бид хэрэгцээ шаардлагатай байгаа эмч, цагдаа, цэрэг, онцгой байдлын ажилтнуудад өгөхөөс гадна зорилтод бүлгийн хүүхэд багачууд, айл өрхөд хандивлах болно.
Мөн олон улсын боловсрол хөгжлийн төвөөс 10,000 маск аянд хамрагдсан залуучуудаас 5 шилдэг залууг шалгаруулж Филиппин улсад 50%-ийн хөнгөлөлттэй суралцах боломжийг олгоно.
ШУУД ҮЗЭХ:
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|