Г.Загдаагийн өмгөөлөгчийн гомдлыг шүүх хэлэлцэж, хүчингүйд тооцлоо
"Г.Загдаа гомдол гаргасан ч шүүх түүнийг үргэлжлүүлэн хорихоор боллоо"
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Г.Загдааг 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Уг захирамжтай холбогдуулан яллагдагчийн өмгөөлөгч Б.Баярмагнай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид 2020 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр гомдол гаргаж, гомдол хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийг 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 8.30 цагт товлон зарлаж, яллагдагч Г.Загдаад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан захирамж хуульд нийцсэн, үндэслэлтэй байна гэж үзэн хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Загдааг доор заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.