МХЕГ: Бид алдаатай мэдээлээгүй, буруу шинжлээгүй
2020 оны 4 сарын 15
Өчигдөр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат мэдээлэл хийх үеэрээ “Нахиа импекс”, “Монос” компаниудыг техникийн спиртээр гар ариутгагч үйлдвэрлэсэн талаар ярьсан. Харин мөн өдрийн орой нь нэр дурдагдсан хоёр компани үүнийг ташаа мэдээлэл гэж мэдэгдэл гаргаж, 3-р зэрэглэлийн хүнсний спиртээр, стандартын дагуу гар ариутгагч үйлдвэрлэсэн гэдгээ хэлж байсан.
Тэгвэл энэ талаар МХЕГ-аас тодруулахад, “Бид алдаатай мэдээлээгүй. Буруу шинжлээгүй. Бид спиртүүдийн ялгаатай найрлага, стандартын талаар дэлгэрэнгүй тайлбарыг удахгүй өгөх болно" гэсэн мэдээлэл өглөө.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
616059
2 эможи