Цагдаагийн алба хаагчдад 67 сая төгрөгийн хамгаалах хэрэгсэл хандивлав

2020 оны 4 сарын 15

Arslan.mn

Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагаас Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдад хувийн халдвар хамгааллын иж бүрдэл, ариутгалын төхөөрөмжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа  /2020.04.14/ Цагдаагийн ерөнхий газарт зохион байгуулагдлаа.

Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын Үйл ажиллагааны захирал Г.Энхзул нар оролцлов.

Цар тахлын үеэр тэргүүн эгнээнд ажиллаж байгаа алба хаагчдад амжилт хүсэн нийт 67 сая гаруй төгрөгийн халдвар хамгааллын иж бүрдэл, ариутгалын төхөөрөмж гардуулан өгсөн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616050
1 эможи
keyboard_arrow_up