Өнөөдрөөс АМНЫ ХААЛТ зүүгээгүй иргэдийг 150 мянган төгрөгөөр ТОРГОНО
УОК-ын Шуурхай штабаас ээлжит мэдээллийг хийж байна.
Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал “Эх орон руугаа ирэх гэж зүтгэж яваад халдвар авчих вий. Гэрийн хорионд байгаа бол түүнийгээ мөрдөж байхыг гадаадад байгаа иргэддээ анхаарууллаа. Мөн амны хаалт зориудаар зүүхгүй байгаа иргэдийг хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан үндэслэлээр гэмт хэрэг хийсэнд тооцож, 150 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг авах болно” гэдгээ мэдэгдсэн.
Тодруулбал, Олон нийтийн газар амны хаалтаа зүүгээгүй иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар 150 мянган төгрөгөөр торгоно. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавих, торгох хариуцлага тооцох эрхийг цагдаагийн алба хаагчдад олгосон байна.
Уг шийдвэр 2020.04.12-ны өдөр тогтоол хэлбэрээр УОК-оос баталгаажсан байна..