Ажлын тусгай хувцас нэг бүрийн хамгаалах хэрэгслийг таниулах загвар танхимтай боллоо

2020 оны 4 сарын 14

ОУХБ-аас үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг дэлхий даяар сурталчлах зорилгоор 4-р сарын 28-ны өдрийг  “Дэлхийн аюулгүй байдал, эрүүл мэндийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдөр дэлхийн олон оронд эрх баригчид, үйлдвэрчний эвлэл, ажил олгогч байгууллага, аюулгүй байдал, эрүүл мэндийн ажилтнууд хамтран олон талт арга хэмжээг зохион байгуулдаг билээ.  

Монгол улсын хувьд  “Дэлхийн аюулгүй байдал, эрүүл мэндийн өдөр”-ийг угтан ХНХЯ-аас ажлын байран дээр гарч буй  үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүрийн 4 сард “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг улс орон даяар зарладаг.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл  мэндийн төв сарын аяны хүрээнд олон улсын стандартад нийцсэн ажлын тусгай хувцас, үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтныг хамгаалах нэг бүрийн хамгаалах хэрэгслийг таниулах, зөв хэрэглээг сурталчлах улмаар ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслийг таниулах танхим”-ыг  “Планет Интернэшнл ХХК-ний  хөрөнгө оруулалтаар шинээр байгуулж. 4 сарын 10 -нд нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд ХНХЯ-ны ХАБЭА-н хэлтсийн дарга З.Баурыжан, ХАБЭМТ-ийн дарга М.Даваабат, тус төвийн газрын дарга Г.Нямдэжид, Ж.Рэнцэнбаяр, М.Батмагнай, “Планет Интернэшнл” ХХК-ийн захирал Д.Дэлгэрзул нар оролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616020
0 эможи
keyboard_arrow_up