“Хүннү вилла” хотхонд 15 настай охин амиа хорлохыг завджээ

2020 оны 4 сарын 14

Arslan.mn

Онцгой байдлын аврагчид гэрийнхээ хаалгыг түгжиж амиа хорлохыг завдсан 15 настай охиныг эсэн мэнд цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Тодруулбал "Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Хүннү вилла” хотхоны 2/А байранд иргэн Э/15 настай, эмэгтэй/ гэрийнхээ хаалгыг дотроосоо түгжээд амиа хорлож болзошгүй байна, хаалгыг нь онгойлгож өгнө үү" гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагаас 2020.04.13-ны өдрийн 18:14 цагт Онцгой байдлын албанд ирүүлжээ.

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 18:23 цагт очиж, хаалгыг онгойлгон иргэн Э /15 настай, эмэгтэй/-г тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч У.Банзрагчид хүлээлгэн өгсөн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
1
angry an post
616014
5 эможи
keyboard_arrow_up